Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3088 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1708 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1380 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Нас баралт бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2868
-Хүндэвтэр 5092
-Хүнд 875
-Нэн хүнд 53 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 41854 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 8882 иргэн байна. Үүнээс 834 нь жирэмсэн, 1287 хүүхэд байна.