Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагаан сард зориулсан хүчит бөхийн цуврал барилдаан болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 29 секунд

Цар тахлын улмаас монголчууд сүүлийн хоёр жил уламжлалт цагаан сарын баяраар бөхөө үзэж, золголт хийгээгүй. Энэ жил төрийн золголт болохгүй ч үндэсний бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж зохион байгуулахаар болсон. Удахгүй болох сар шинийн баярыг угтсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 28-наас эхэлнэ.

XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдааны хуваарийг Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргажээ.

  • Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан
  • Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
  • Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа
  • Хоёрдугаар сарын 1-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болно.
Үлээх шаардлагагүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
Үлээх шаардлагагүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.