Соёлын тэргүүний ажилтан “Титэм-арт” академийн тэргүүн, урлаг судлаач, докторант, дэд профессор Э.Ариунболд Монгол Улсын Соёлын элч боллоо.
Э.Ариунболд нь Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал, зарлиг болон зоос, зоосон тэмдэгтүүд, Их бага хаадын овгийн тамга зэргийг эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан уран бүтээл туурвиж, Монгол Улсад анхдагч виртуал үзэсгэлэнг зохион байгуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Япон, ОХУ, АНУ, БНСУ-ын Дизайны их сургууль, ЮНЕСКО-гийн Олон улсын каллиграфигчдын хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож, түүх эх хэл, соёлын өвөө гадаадад сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн юм.