Бельги Улсын нийслэл Брюссел хотод өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 14-нд метроны буудал дээр метро хүлээн зогсож байсан эмэгтэйг зам руу түлхэж амь насыг нь хөнөөхийг завдсан этгээдийг баривчилжээ.
Жолооч ослоос сэргийлэх яаралтай тоормосыг цаг тухайд нь татаж чадсаны улмаас эмэгтэй золоор амьд үлджээ. Үйл явдлын дүрс бичлэгт болсон процесс тодорхой харагдах бөгөөд эмэгтэй толгойдоо гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хачирхалтай нь энэ өдрөөс хоёр өдрийн дараа буюу энэ сарын 16-нд АНУ-ын Нью-Йорк хотын метроны буудал дээр дээрхтэй тун төстэй үйл явдал болсон ба 40 настай Ази эмэгтэй нэгэн этгээдэд түлхүүлэн амь насаа алдсан юм.
Эх сурвалж: CNN