Баянголд дүүрэг дэх Бичилийн зам дээр сайжруулсан шахмал түлш ачиж явсан автомашин осолдож, нэг хүн гэмтжээ.
Тухайн машин "Starex" маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Шахмал түлш ачиж явсан автомашины тормоз ажиллахгүй болсны улмаас урсгал сөрж, осол гарсан гэж холбогдох эх сурвалж мэдээллээ. Улмаар замаар их хэмжээний сайжруулсан шахмал түлш асгарч, замын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа аж.
Одоогоор ТЦА-наас шалгалт хийж байгаа бөгөөд шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байгаа юм.