МУГТ Ц.Шаравжамцын хүү Ш.Энхийн-Од NBA-д тоглосон Монголын анхны тамирчин болох зорилготой билээ. Мэдээж түүнийг Монголоос NBA-д орох хамгийн ойр байгаа тоглогч ч гэж хэлж болно.
Тэгвэл Ш.Энхийн-Од ESPN-ээс гаргадаг 2022 оны ахлах сургуулийн төгсөх ангийн шилдэг 100 тоглогчийн нэгээр сонгогдсон байна. Тодруулбал NCAA-д сагс тоглодог 1500 орчим тамирчин байдаг бөгөөд жил бүр 60 нь л NBA-д драфтлагддаг юм байна. Ш.Энхийн-Одын хувьд NBA-д орох боломж алхам алхмаар ойртсоор л байна.