Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3119 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1725 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1394 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдөр гурван нас баралт бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 3214
-Хүндэвтэр 5579
-Хүнд 879
-Нэн хүнд 76 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 41172 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 9748 иргэн байна. Үүний 1306 нь жирэмсэн, 698 хүүхэд байна.