Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 70 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчлан шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2020 оны 11 дүгээр сараас хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах иргэн аж ахуй нэгжийн ажлын байрны вакуум цонхоор нэвтрэх, хаалгыг эвдэх зэргээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр ажиллажээ. Ингэхдээ 70 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн 23-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Б нарын 8 этгээдийг баривчлан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны баривчлах үед тухай этгээдийн гэрээс эд мөрийн баримтаар хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан 3 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авсан. Б нь урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байжээ. Тус гэмт хэргийг үйлдсэн 8 этгээдийн 2 нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн байна.

Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ
Найм хоногт 433 чингэлэг ачаа татан авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд