ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга асан Д.Нарангэрэл Омикрон хувилбарын тархалттай холбогдуулан хүүхдийн өвчлөл нэмэгдэж, энэ хэрээр хүндрэл их байгаа тул эцэг, эхчүүд юунд анхаарах ёстой талаар мэдээлэл хүргэжээ.
Тэрбээр "Омикроноор 0-5 насны хүүхдүүд ларингит, хатгаа, менингитээр хүндэрч байна. Айлгах гээгүй анхааруулж байгаа юм шүү. Иймээс эцэг, эхчүүд хүүхдүүдээ онцгой анхаарал халамж тавих. Үүнд:
1. Бага насны хүүхдийг дэлгүүр, худалдаа, олон нийтийн болон хоолны газраар дагуулж явахгүй байх,
2.Хүүхдийн хоолойг өглөө, өдөр, орой сод, давс (жамц давс бол бүүр сайн), тамидин зэргийн уусмалаар ээлжлэн 7-10 хоног сайтар зайлах, арчих,
3. Гарыг нь сайтар савандаж угааж сургах,
4. Хүүхдийн тоглоомыг давс, содтой усаар өдөр бүр угааж цэвэрлэх,
5. Хөнжил, гудсыг нь наранд тавих,
6. Өрөө тасалгааны цонхыг ээлжлэн өдрийн цагаар 10-15 минут нээж агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх,
7.Хүүхдийн хөтөвч, ОО-ийн өрөөг ахуйн хэрэглээний бодисоор өдөр бүр цэвэрлэх,
8. Хүүхдээ асрах, хөхүүлэхээс өмнө гараа сайтар савандаж угаах
9. Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх.
Хүүхэд гэнэт өндөр халуурах (38,5 түүнээс дээш), биеэр тууралт гарах, бөөлжих, хамар урвалын гурвалжин хөхрөх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн ЯАРАЛТАЙ өрхийн болон эрүүл мэндийн байгуулагад хандаарай. Цаг алдаж огтоос болохгүй шүү.
Өнөөгийн байдлаас харахад ер нь сургуулийн танхимын сургалтыг 14 хоногоор хойшлуулж цахимаар оруулах нь зүйтэй санагдана" гэжээ.