УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилж байгаагаа Ерөнхий сайд танилцуулж, шинээр томилогдож буй сайд тангараг өргөх юм.
Тэрбээр 2015 оноос эхлэн Засгийн газрын түвшинд ажиллаж эхэлсэн бөгөөд Шадар сайдын зөвлөх, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүний зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга зэрэг албан тушаалыг нэгээс хоёр жилийн хугацаанд хашжээ. Товчхондоо сүүлийн долоон жилийн хугацаанд ирэн, очин долоон өөр алба хашсан ба нэг албан тушаалд дунджаар нэг жил ажилласан байна.
Тэрбээр 2018-2019 онд ЗГХЭГ-ын Дэд даргаар ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн дагуу албан үүргээсээ чөлөөлөгдөж, Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүнээр ажиллаж. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаар ШӨХТГ-ын даргаар томилогдож өдийг хүртэл ажилласан бол өнөөдөр БОАЖ-ын сайдаар томилогдож, сайдын тангараг өргөхөөр боллоо. Б.Бат-Эрдэнэ сайдын албан тушаалыг ч өмнөх жишгээр удаан хугацаанд хаших эсэх нь эргэлзэлзээтэй талаар улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм.
№ | Хаана | Албан тушаал | Он |
---|---|---|---|
1 | Эксэл Трэвел ХХК | 1999-2001 | |
2 | Эйрлинк ХХК | Ерөнхий менежер | 2001-2003 |
3 | Силк Роуд ХХК | Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал | 2003-2007 |
4 | Эйр Тикет ХХК | Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал | 2007-2010 |
5 | "JCI Монгол" | Ерөнхий нарийн бичгийн дарга | 2010-2011 |
6 | НАМЗХ | УЗ гишүүн, Дотоод протокол хариуцсан дарга | 2010-2012 |
7 | НАМЗХ | Ерөнхий нарийн бичгийн дарга | 2012-2015 |
8 | Монгол Улсын Засгийн газар | Шадар сайдын зөвлөх | 2015.01-2015.06 сар |
9 | МХЕГ | Дэд дарга | 2015-2016 |
10 | УИХ-ын Тамгын газар | УИХ-ын гишүүний зөвлөх | 2016-2017 |
11 | Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн | Тэргүүн | 2017-2018 |
12 | Засгийн газрын Хэрэг эрхлэх газар | Дэд дарга | 2018-2019 |
13 | Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн | Тэргүүн | 2019-2020.08 |
14 | Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар | Дарга | 2020.08 сараас |