Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЦУГ: Зориулалтын бус утаа үүсгэгч гялгар уут хэрэглэсэн зөрчлийг илрүүлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2022.01.17/ ээлжит мэдээлэл хийлээ.

Энэ үеэр цагдаагийн дэд хурандаа н.Даваадорж "Амралтын өдрүүдэд НМХГ-тай хамтран хийсэн шалгалтаар түүхий нүүрс түлэхийг завдсан, хадгалж байсан 4, зориулалтын бус утаа үүсгэгч гялгар уут хэрэглэж байсан гурван зөрчлийг илрүүлж таслан зогсоосон. Мөн түлэх зориулалтаар хадгалж байсан 10500 кг түүхий нүүрсийг Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэж өгсөн.

Мөн өнгөрөгч 7 хоногийн хугацаанд зориулалтын бус утаа үүсгэгч шатааж байна гэх 11 дуудлага мэдээлэл 102 тусгай дугаарт ирсэн. Үүнийг шалгаж үзэхэд бүгд батлагдаагүй. Угаартсан 17 дуудлага бүртгэгдэж, 47 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр хохирч, нэг иргэн энджээ" гэв.

“Айлуудаар гэнэтийн шалгалт хийхэд шахмал түлшний чийг өндөр байсан тохиолдол гараагүй“
“Айлуудаар гэнэтийн шалгалт хийхэд шахмал түлшний чийг өндөр байсан тохиолдол гараагүй“
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.