Нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар холбогдох байгууллагууд мэдээлж байна.
Таван толгой түлш ХХК-ийн Чанарын хяналтын хэлтсийн дарга н.Баттулга "Таван толгой түлш ХХК Улаанбаатар хотыг утаагүй болгох их үйлсэд гар бие оролцоод гурван жил болж байна. Манай үйлдвэрт Чанарын хяналтын хэлтэс буюу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ хяналт тавьдаг нэгж байдаг. Энэ нэгж нь үйлдвэрээс гарсан бүх бүтээгдэхүүнд нэг бүрчлэн хяналт хийдэг. Үүний дагуу чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг ард түмэнд нийлүүлж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан, ЭХ-ний сайд Н.Тавинбэх нараар ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотын шахмал түлшинд үзлэг, шалгалт хийсэн. Үүний хүрээнд сайжруулсан шахмал түлш стандартын хэмжээнд байгаа нь харагдсан. Мөн гэнэтийн байдлаар иргэдийн гэрээр түүвэрчилсэн шалгалт хийхэд нунтгийн агууламж өндөр гарсан тохиолдол гарсангүй. Чийг өндөр байсан тохиолдол мөн гараагүй. Чийг нь 10 хувиас дээш гарахгүй байх стандарт мөрдөгддөг ба үүнийг 5-6 хувьд барьж ажиллаж байна. Бид долоо хоног тутам түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний шинжлүүлж байгаа. Үүний хариуд ямар нэгэн стандартаас хэтэрсэн зүйл гараагүй" гэв.