
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Тухайлбал, Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна.