ЗГ-аас цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 2 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.10) Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа. Тэрбээр энх тайван, аюулгүй байдлын төлөө үүргээ хариуцлагатай биелүүлж буй энхийг сахиулагчид болон өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж ирсэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.

Засгийн газраас цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад Зэвсэгт хүчний зарим ангиудыг нэмэлтээр оруулах асуудлыг "Монгол цэргийн өдөр" болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Өнөөдрийн байдлаар батлан хамгаалах салбарт, Зэвсэгт хүчний 2300 гаруй алба хаагч түрээсийн орон сууцанд амьдарч байна. Засгийн газрын тэргүүний хувьд Зэвсэгт хүчний цэргийн болон энгийн алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлж, хуримтлагдсан асуудлуудыг цэгцэлнэ. Олон улсад өрнөж байгаа хурцадмал байдал дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ийм цаг үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхиа сайжруулж, илүү сонор сэрэмжтэй байх шаардлага үүслээ. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хамтран үндэсний аюулгүй байдлаа хангах нь чухал болоод байна. Өнгөрсөн жилүүдэд зарим аймгийн нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, цас зуд, үер усны гамшиг нүүрлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр даалгасан үүргийг амжилттай биелүүлснийг бахархан дурдах учиртай" гэлээ.

2024 онд УИХ-аар батлагдсан “Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ын хэрэгжилтийг хангах шаардлага байгаа тул онцгойлон анхааралдаа авч, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэргийн алба хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн сүлжээг шинэчлэн тогтооход асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэх үүргийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудад даалгав.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин дотоод нөөц бололцоо, инженер-техникийн ажилтнуудынхаа боловсрол, мэдлэг, ур чадварт тулгуурлан туршилт судалгааны төвүүдийг байгуулж, зарим төрлийн зэвсэглэл, техник, хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж байгаа нь маш том ололт гэдгийг онцоллоо.

Н.Мустафа: Ийм үйлдэл хийж буй хүүхдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
Н.Мустафа: Ийм үйлдэл хийж буй хүүхдүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
 
Элсэлтийн шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахгүй
Элсэлтийн шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!