Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал, вакцины нэмэлт тунд хамрагдаж буй иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлалтын байранд тусгаарлаж байсныг цуцлах, харин онгоцны буудалд PCR шинжилгээнд зайлшгүй хамруулах, энэхүү шинжилгээг Олон Улсын жишгийн дагуу төлбөртэй болгохыг УОК-д үүрэгдэв. Энэхүү үүрэг даалгаврууд хэзээ хэрэгжиж эхлэхийг УОК өнөөдөртөө багтаж, шийдэж, олон нийтэд танилцуулна" гэлээ.