Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжуудын жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтыг түр зогсоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хуулийн үйлчлэл энэ оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл үйлчилнэ. Төлөвлөгөөт хяналт шалгалтууд бизнес эрхлэгчдэд удаа дараа чирэгдэл учруулсаар ирсэн талаар иргэд мэдээлдэг. Зогсоогдож байгаа хяналт шалгалтад орохгүй байгууллагуудад:
- Монголбанк
- Санхүүгийн зохицуулах хороо
- Гааль татвар
- Эрүүл мэнд, нийгмийн даатгал
- Хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалтууд зогсохгүй үргэлжилнэ.
Гэхдээ иргэд гомдол санал гаргавал гомдлын дагуу шалгалт хийнэ" гэв.