Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламжид шалгалт хийхэд 3218 зөрчил илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Онцгой байдлын байгууллагаас “Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж”-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад 596 барилга байгууламжийг хамруулан 3218 зөрчлийг илрүүлж, 677 зөрчил буюу 21.1 хувийг газар дээр нь арилгуулсан. Бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага-317, мэдэгдэл-205, танилцуулга-12, зөвлөмж-8-ыг тус тус боловсруулж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилоогүй, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаагүй, ажилтан, алба хаагчдыг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээ аваагүй, галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг байгууллагын хэмжээнд боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй, боловсруулсан шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийгээгүй.

Мөн гал түймрийн аюулын үнэлгээ хийгээгүй, барилга байгууламжид байх зөөврийн (гар) гал унтраагуурын нормын дагуу байрлуулаагүй, MNS 5566:2020 стандартын дагуу гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл /галын сарай/ иж бүрдлийн дагуу байрлуулаагүй, бэлэн байдлыг хангуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийг хангуулан гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх наймдугаар сард зохион байгуулна.

ШУУД: Алга болоод буй 13 настай охиныг эрэн хайх ажиллагааны талаар ЦЕГ-аас тодруулж байна
ШУУД: Алга болоод буй 13 настай охиныг эрэн хайх ажиллагааны талаар ЦЕГ-аас тодруулж байна
 
Богдхан уулын дархан цаазат газрын 3000 га газарт ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийгдэнэ
Богдхан уулын дархан цаазат газрын 3000 га газарт ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийгдэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!