Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар аймгийн Наран сум хүнсний эрхийн бичиггүй сум боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд сум, орон нутгийн удирдлагууд зорилтот айл өрхүүдтэй тулж ажиллаж, сургалт зохион байгуулж ажлын байраар хангаж хүнсний талонгүй сум болж байна.

Тухайлбал, 2022 он гарснаас хойших мэдээллээр Дундговь аймгийн Луус, Хөвсгөл аймгийн Галт, Увс аймгийн Тэс сум хүнсний эрхийн бичиггүй сум болоод байсан юм.

Тэгвэл өнгөрсөн онд Сүхбаатар аймгийн 264 иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс өөрийн хүсэлтээр татгалзжээ. Харин 2022 он гарснаас хойш Наран сумын 15 өрхийн 59 иргэн тус үйлчилгээнээс татгалзснаар Наран сум Сүхбаатар аймагтаа хүнсний эрхийн бичгийн үйлчилгээгүй анхны сум боллоо.

Ташрамд дурдахад Хэнтий аймгийн Баян-Овоо сум хүнсний талонгүй АНХНЫ сум болж байсан түүхтэй. Тус сумын Засаг дарга Д.Баянмөнх хэлэхдээ "Сумын "Халамжаас хөдөлмөрт" бодлогын үр дүнгээс харахад амьжиргааны түвшин доогуур иргэд төрийн халамжийг хүлээж амьдрах бус хөдөлмөрлөж, цалин хөлс авч, хамт олны дунд хөгжиж, өөрийн хүслээр таатай амьдарч болдог юм шүү гэдгийг иргэдэд ойлгож байна" гэж байв.

Ковид19-ийн хувилбар тогтоох NGS технологи гэж юу вэ
Ковид19-ийн хувилбар тогтоох NGS технологи гэж юу вэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.