Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар судалгаа хийн ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 54 секунд

УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хоёр асуудал хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрхзүйн байдлын тухай, Сангийн Эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэхэд зөрүүтэй саналууд гарсан учраас МАН-ын бүлэг завсарлага авсан. Бид саналаа нэгтгэж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийснээр уг хуулиудыг үзэл баримтлалын хувьд дэмжихээр шийдлээ. УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг байгуулж ажиллая. Төрийн бус байгууллагууд болон сангийн хүмүүс зэрэг албаны хүмүүсийг оролцуулж, хэлэлцүүлэг хийж, явцын дунд засах шаардлагатай асуудлууд байна гэж үзлээ. Хаврын чуулганаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл хийлээ. Хоёр хөрш болон Казахстан улсын нөхцөл байдал, тэнд байгаа иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нөгөө талаар улс орны дотоод нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Казахтсанд байгаа иргэдийн асуудлаар ЭСЯ, Консулын газраас анхаарч ажиллах ёстой гэж үзлээ.

Дотоодод үнийн өсөлт, инфляци өсөж байгаатай холбоотой УИХ, Засгийн газар арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудал байна. Энэ асуудлаар Засгийн газар тодорхой судалгаа, тооцоо хийгээд ажиллаж байна. Хил гаалийг асуудлаар бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр ярилцлаа” гэв.

Клэй Томпсон эргэн ирж, Уорриорс улирлын ээлжит ялалтаа байгууллаа
Клэй Томпсон эргэн ирж, Уорриорс улирлын ээлжит ялалтаа байгууллаа
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.