“Монгол Улсын Үндсэн хуулийн" 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд болно. Энэхүү тэмцээнийг нэгдүгээр сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулах юм.
Оролцогчид коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцины III тунд хамрагдсан, эсвэл 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш коронавируст халдвараар өвчилж эдгэсэн бол энэ тухай эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, лавлагааг авч ирэхийг анхаарууллаа. Мөн Монголын шатрын холбооны Удирдах зөвлөл хуралдаж 2022 оны календарьчилсан төлөвлөгөөг батлан, татварыг 2022 онд авахгүйгээр шийдвэрлэжээ. Улсын шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулахдаа тэмцээн хийж тодруулахаар болсон бөгөөд спортын сэтгүүлчдийн холбоотой хамтарч ажиллах, МШХ-НЫ зөвлөлүүдийг баталжээ.