Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Казахстаны асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 56 секунд

Казахстан Улсын Засгийн газар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал гарч буй. Засгийн газар огцрорч, тус улсад онц байдал зарласан ч эмх замбараагүй байдлыг намжихгүй хэвээр буй тул цэргийн хүч дайчлан ажиллаж байгаа билээ. Тус улсад интернет сүлжээ тасалдсан учир сүүлийн үеийн мэдээллээр хомс байгаа билээ. Энэхүү нөхцөл байдлын талаар Монголын улс төрчид, нийтлэлчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Казахстаны үйл явц Дарангуйлал цаасан бар болсныг; Зөөлөн газардалт, утсан хүүхэлдэйд үл хууртахыг; Тархи угаалт, шинэ нийслэл ч эрх чөлөөг эс орлодгийг; Ардчилал амаргүй ч аюул багатай тогтолцоо гэдгийг; Амташсан хархнууд түрүүлж зугатдагийг нотоллоо гэв.

Ерөнхий сайд асан С.Баяр Монгол, казах нар сайдаж муудаж явсан, яваа, явах хөршүүд. Бид туулсан түүхээрээ холбоотой. Шинэ нөхцөл, шинэ зуунд хөгжих гээд л алдаж онон өнхөрч яваа хоёр ижил дугуй. Нэг нэгэндээ дэм байх ёстой. Ялангуяа том гэгдэх хэдийн хөзөр даалуу болчихгүйн тулд санаа бодол нэг байвал гэв.

Нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ Гадаадын цэргийн хүчин назарбайевчуудыг Казахстаны ард түмнээс хамгаална. Ямар сонсогдож байна? ШХАБ-д элсэнэ гэж гүрийгээд байсан манайхан адилхан сонсогдож байна уу гэжээ.

Агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсныг илрүүлжээ
Агнахыг хориглосон хулангийн мах хадгалж байсныг илрүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.