Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлагын 20 орчим хувь нь боловсролын орчны дуудлага байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд Зөрчлийн тухай хуульд заасан 16 төрлийн зөрчлийг хүүхдийн эрхийн улсын байцаагч шалган шийдвэрлэдэг. Мөн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний стандартуудад хяналт, үнэлгээ хийдэг. Өнөөдрийн байдлаар манай улсад 47 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байгаа юм.

Тэгвэл хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирж буй хяналтын дуудлагын 70 гаруй хувь нь гэр бүлийн орчны, 20 орчим хувь нь боловсролын орчны дуудлага байдаг аж.

Ташрамд дурдахад, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар бүлэгт заасан гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, цахим орчин болон олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Зөрлийн туай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн эрхийн улсын байцаагч нь тухайн зөрчилтэй холбоотойгоор нөхцөл байдлын үнэлгээ хийж, зөрчил гэж үзсэн тохиолдолд байцаагч өөрөө шалгаж, хянаад, дүгнэлтээ прокурорт шилжүүлнэ. Хэрвээ гэмт хэргийн шинжтэй байвал цагдаагийн байгууллагад шилжүүлдэг байна.

Хүүхдийн эрхийн улсын байцаагчдын шалган шийдвэрлэж буй зөрчлүүд жил ирэх тусам нэмэгдэж байгаа талаар албаыхан мэдээлсэн. Тодруулбал, 2017 онд 26, 2018 онд 87, 2019 онд 171, 2020 онд 125, 2021 оны 11 сарын байдлаар 91 зөрчлийг шалган шийдвэрлэжээ.

Ковидын халдварын дараа нөхөн сэргээх эмчилгээ заавал хийлгэх шаардлагатай
Ковидын халдварын дараа нөхөн сэргээх эмчилгээ заавал хийлгэх шаардлагатай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.