Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын халдварын дараа нөхөн сэргээх эмчилгээ заавал хийлгэх шаардлагатай

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

Ковидын халдвар авсны дараа нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатайг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Ариунжаргал "Ковидын халдвар аваад эдгэрснээс хойш гурван болон түүнээс дээш сарын дараа илэрч буй шинж тэмдгийг ковидын дараах байдал гэж нэрлэнэ. Ихэнх тохиолдолд амьсгаадах, зүрх дэлсэх, амтлах үнэрлэх мэдрэмж алдагдах, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа. Энэ тохиолдолд сэргээн засах эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна.

Халдвар аваад эдгэрсний дараа амьсгалын дасгал, байрлал эмчилгээ, утлага эмчилгээ, хоол эмчилгээ, хөдөлгөөн эмчилгээ зэргийг мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөөний дор эмчилгээ хийлгэх юм. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол уушги, зүрх, мэдрэлийн эдүүдийг гэмтээж болзошгүй" гэдгийг хэллээ.

БНСУ-ын жүжигчин, загвар өмсөгч Ким Ми Сү 29 насандаа таалал төгсчээ
БНСУ-ын жүжигчин, загвар өмсөгч Ким Ми Сү 29 насандаа таалал төгсчээ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.