Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: АН-ын бүлгийн бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэх шийдвэрээ УИХ-ын даргад хүргүүлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын дарга С.Эрдэнэ "Арванхоёрдугаар сарын 20-нд Улсын дээд шүүх Нийт шүүгчдийн хуралдаанаа хийсэн. Улмаар АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан. Улмаар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзаж, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Гэтэл зарим нөхдүүд иргэдэд Улсын дээд шүүхийн шийдвэрийг буруу ташаа мэдээлэл өгч байна.

АН-ын удирдлагын баг хуралдаж, улстөрийн нөхцөл байдал хэвийн болтол АН-ын бүлгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхгүй байх шийдвэр гаргаснаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлж байна.

АН гэмт хэрэгт холбогдсон нөхдүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно. Өнгөрсөн хугацаанд АН-аас төрийн өндөр албан тушаалд томилогдсон, ингэхдээ гэмт хэрэгт холбогдсон бол хууль хяналтын байгууллагатай хамтарч хариуцлага тооцно. Хариуцлагын асуудлыг бид өөрсдөөсөө эхэлнэ" гэлээ.

Д.Мөнх-Эрдэнийг хилээр гарахыг ХОРИГЛОЖЭЭ
Д.Мөнх-Эрдэнийг хилээр гарахыг ХОРИГЛОЖЭЭ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.