Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Мөнх-Эрдэнийг хилээр гарахыг ХОРИГЛОЖЭЭ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хөх хотын Консул асан Д.Мөнх-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахсан захирамжийг дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.

Тодруулбал, прокурорын байгууллагаас хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-1 дэх хэсгийн "Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ" гэснийг үндэслэн өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна.

Сануулахад, түүнийг эрх мэдлээ ашиглаж, дипломат дугаартай автомашиныг өмнөд хөршийн иргэнд худалдсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Б.Энхбаяр: Төр өөрөө төрийн бус байгууллага байгуулж байна
Б.Энхбаяр: Төр өөрөө төрийн бус байгууллага байгуулж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.