УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр өөрийн сошиал хуудсаар лайв хийн "Дээд шүүх гэмт хэргийн бирж болсон уу" гэсэн сэдвээр өөрийн бодлоо хуваалцсан. Тэр үеэрээ "Улсын Дээд Шүүхийн 23 гишүүний 15 нь гэмт хэрэгт холбогдсон. Тэдний 17-г нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед томилж байв" гэж мэдээлсэн юм.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "1996 онд өөрийг нь хүн амины гэмт хэрэгт холбож, хорьж, цагдлаа, хөөрхий зовж зүдэрч байна. Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж хэлээд би Оюунгэрэлийг туслахаараа авч байв. Тэд хүний төлөө, хүн чанартай хүмүүс байсан юм. Юмыг хэн, хэдийд, яаж дүгнэхээс болоод байх шиг байдаг юм" гэжээ.