Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Цагаан сарын баярыг аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх уриалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу цагаан сарын баярын өдрүүдээр төрийн нэгдсэн золголт хийхгүй болохыг Засгийн газраас мэдээлсэн. Баярын өдрүүдээр аливаа хязгаарлалт хийхгүй болохыг УОК-оос мэдээллээ.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Ирэх хоёрдугаар сард болох цагаан сарын баяраар төрийн золголт хийхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан. Ард иргэдийн зүгээс цагаан сарын баярыг аль болох өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн уриалгыг гаргаж байгаа. Хязгаарлаж, хориглосон зүйл байхгүй. Аль болох өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх уриалгыг гаргаж байна. Эрсдэлт бүлэг буюу өндөр настнууд болон вакцинд хамрагдаагүй хүүхдүүдэд халдвар авах эрсдэл байгаа хэвээр учир энэхүү уриалгыг гаргаж байна" гэв.

Ergelt.mn, isee.mn, tsahiur.mn сайтууд ёс зүйгээ баримталжээ
Ergelt.mn, isee.mn, tsahiur.mn сайтууд ёс зүйгээ баримталжээ
 
ФОТО: “Засгийн газар огцор“ жагсаал ҮРГЭЛЖИЛЖ байна
ФОТО: “Засгийн газар огцор“ жагсаал ҮРГЭЛЖИЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.