Засгийн газрын ээлжит хуралдааны талаар мэдээлэл хийж байна. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү улаан, улбар шар, шар, ногоон түвшинд ямар зохицуулалт хийх талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Халдварын тархалтын түвшин тогтоож байгаа улаан, улбар шар, шар, ногоон гэсэн дөрвөн түвшинд хүн, хуулийн этгээдийн харилцааг хэрхэн зохицуулах журам вакцинжуулалт эхлээгүй, вирус тодорхой хэмжээнд танигдаагүй үед боловсруулагдсан учир тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн. Бид дархлаажуулалтыг өндөр түвшинд хийж чадсан учраас цаашдаа хувь хүн болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчлэн боловсруулах хэрэгцээ гарсан. Үүний дагуу УОК-оос журамд өөрчлөлт оруулан төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлагдлаа.
Албан ёсоор журам батлагдан гарсны дараа нийтэд дэлгэрэнгүй байдлаар танилцуулах болно. Өмнөх журмаар улбар шар түвшинд 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарладаг байсан. Өмнөх журмын дагуу шар түвшинд 5 төрлийн үйл ажиллагааг хязраарлаж байсан бол шинэ журмын хүрээнд шар түвшинд ямар нэгэн үйл ажиллагаа хязгаарлахгүй. Зөвхөн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг тухайн байгууллага, ААН мөрдөж ажиллахаар зохицуулж өгсөн. Нийтээр хатуу хязгаарладаг, нийтээр хатуу хорьдог байдлаас аль болох татгалзсан" гэв.