Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна өнгөрсөн аравдугаар сард хэсэг иргэн цугларч, сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлэхээр жагссан. Энэ үеэр иргэн Д.Отгонтуяа дабль стандартыг эсэргүүцсэн Д.Монголхүү тэргүүтэй залуусыг хорьсон явдлыг эсэргүүцэж, тус яамны гадна хонож байсан.
Ийнхүү ХЗДХЯ-ны гадна хонож, үзэл бодлоо илэрхийлэх үеэр цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар иргэн Д.Отгонтуяаг саатуулж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан ба түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан хэдий ч хойшилжээ.