2022 онтой гарахтэй зэрэгцэн "Хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах үйлсэд холч ухаан, хоёргүй сэтгэлээр зүтгэж, УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааныг таслалгүй, манлайлан оролцсон гишүүддээ баяр хүргэе" хэмээсээр "шилдгүүд"-ээ шалгаруулсан УИХ-ын дарга нь итгэл төгс гэгч нь мэдэгдэв.
Баяр болгоны өмнө бие биенээ шагнадаг мангар ёсоос хууль тогтоох байгууллага нь ч дутсангүй. Хамгийн сонирхолтой нь, хийж бүтээсэн ажлаар нь бус өдөр бүр ирцээ бүртгүүлсэн гишүүнийг ганц минутаар ч хоцроогүй төрийн түшээ хэмээн сайшааж, шагнал гардуулж байх жишээтэй. УИХ-ын гишүүн ард түмний мандатаар сонгогдсоны хувьд хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг УИХ-ын хуралдаанд бүрэн сууж, хэлэлцэж буй асуудалд анхаарал хандуулж ажиллах үүргээ л гүйцэтгэсэн төдий. Харин үүргээ биелүүлснийх нь төлөө төр түүнийг шагнасан нь энэ аж. Нөгөөтэйгүүр, бусад гишүүдтэй харьцуулахад 61 удаагийн чуулганы хуралдаанд бүрэн оролцсон нь сайшаалтай. Гэхдээ шагнаж сүйд болох хэрэг байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм.
Шагнуулсан, шагнасан хоёрын баяр бахархал нь их төрсөн бололтой. Харамсалтай нь татвар төлөгчдийн мөнгөөр биесээ шагнаж орхив. Үнийн дүн нь 5 аль эсвэл 50 мянга ч биш бүр 555 мянган төгрөгийн үнэтэй соёмбо тэмдгээр урамшуулжээ. Улсын мөнгө уйлж, төсвийн мөнгө ёолох биш гэдэг энэ хандалагаа өөрчлөх цаг болжээ. Уг нь хуралдаа суух нь УИХ-ын гишүүний наад захын энгийн үүрэг. Шагналын солиорол гэх зүйл одоо дээр, дооргүй нийтээрээ хавтгайрч нийгмийн өвчин боллоо.
Энэ логикоор бол хамгийн их тасалсан, ажил хийдүүлсэн УИХ-ын гишүүнийг шийтгэх хэрэг гарах нь дээ.
Ц.Гэрэл