Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны 220 дугаар байр 15 давхар орон сууцны барилгын 15 дугаар давхрын цонхны тавцангаас согтууруулах ундаа хэрэглэсэн нэг эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 03-ны өдрийн 00:13 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 32 настай эмэгтэй Н согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.