Цагдаагийн байгууллагаас 2021 оны 12-р сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 тохиолдолд "Хэргийн газрын үзлэг" хийхэд урьдчилсан байдлаар осгож, хөлдөж нас барсан 9, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс 6 тохиолдол бүртгэгджээ.
Хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй, эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз жаргал, амжилт, бүтээлийн төлөө гэж нэгнийгээ уруу татаж, архиар шахаж, уусангүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдож, тунирхаж, шөнө оройн цагаар нэгнийгээ хяналтгүй явуулж байгаа таны "........ төлөө" гэх уриа золгүй явдлаар төгсөж байгааг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сэрэмжлүүлж байна.