Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4 жилийн хугацаанд зарим бүтээгдэхүүний үнэ 57.5 хувиар нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ энэ оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.5 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 4 жилийн хугацаанд зарим бүтээгдэхүүний үнэ 57.5 хувиар нэмэгджээ.

Тухайлбал өргөн хэрэглээний дараах 16 бүтээгдэхүүнийг 2017 оны 11-р сард 54515 төгрөгөөр худалдан авч байсан бол 2021 оны 11 сард 85848 төгрөгөөр худалдан авчээ. Өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний үнийн өсөлт 31333 төгрөгөөр буюу 57.5 хувиар нэмэгдсэн байна.

ЭМЯ: 188 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ
ЭМЯ: 188 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ
 
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.