УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлуудын өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн УИХ-ын гишүүддээ ахмадуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуультай хамтатган хэлэлцэхээр болсон. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Батсуурь, Ж.Чинбүрэн нарын хамт өргөн барьсан. 2018 оноос хойш тэтгэврийн дунджаа долоон жилээр бодуулсан иргэдийн тэтгэврийг нөхөж бодон нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл байгаа юм. Энэ хуулийг мөн хэлэлцэхийг дэмжиж өгнө үү" гэв.