Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Тус хуульд, Зөвхөн зорчигч тээврийн зориулалтаар үйлдвэрлэсэн агаарын хөлгийг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж буй зохицуулалт нь ерөнхий зориулалтын болон ачаа тээврийн агаарын хөлөгт хамаарахгүй байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.6-д заасан “агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг”-ийг татвараас чөлөөлж буй зохицуулалтыг өөрчлөн “бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийг татвараас чөлөөлөх” зохицуулалт бүрдүүлж, холбогдох татварын хууль тогтоомжийг “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нийцүүлэх шаардлагатай болно.

“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн 9.4.2-т зааснаар нэгдэн оролцогч тал нь хэлэлцээртэй холбоотой өөрийн хууль тогтоомж болон тэдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд орсон аливаа өөрчлөлтийн талаар Зөвлөлд мэдэгдэх бөгөөд 9.3.1-т зааснаар Хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш 30 дахь өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Монгол Улсын тухайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн тогтоолыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн тогтоолыг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.