Ирэх оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Бямба гараг бүр Москва хот руу шууд нислэг үйлдэх болсныг Миат ТӨХК-аас мэдээллээ.
ОХУ руу зорчих зорчигчид тус улсад бууж байгаа цагаас 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариу, вакцины гэрчилгээгээ авч явах шаардлагатай. Мөн сүүлийн 10 хоногийн хугацаанд Ботсвана, Эсватини, Хонконг, Лесото, Мадагаскар, Мозамбик, Намиби, Өмнөд Африк, Танзани, Зимбабве улсад байсан зорчигч болон агаарын хөлгийн гишүүдийг хилээр нэвтрүүлэхгүй юм байна.
Мөн зорчигчид доорх холбоосоор орж эрүүл мэндийн хуудас бөглөх юм.
https://www.rospotrebnadzor.ru/.../%D0%B0%D0%B2%D0%B8%D0...