“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо”-д хамтран лиг зохион байгуулахаар болсон. Монголын сагсан бөмбөгийн “Дээд Лиг”-ийн тоглолт өчигдөр 13 багтай эхэллээ.
Тодруулбал, Алдар Танан Гарьд, SBL Хасын Хүлэгүүд, Эрдэнэтийн Уурхайчид, Багануур Тулнууд, IHC Apes, Хэнтий Эбэг, Завхан Brothers, Тэнүүн Өлзий, Этүгэн Ирвэсүүд+Баянгол БТЗ, Архангай Алтандорнодын Дайчид, Налайх Bison, ШУТИС Акулууд, Баянхонгор Мазаалай багууд “Дээд Лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөнө.
Тус холбоодын нэгдсэн "Дээд лиг" өчигдөр буюу 12 дугаар сарын 21-ний 17 цагаас Спортын төв ордонд эхэлж, Багануур Тулнууд vs ШУТИС Шаркс, Хасын Хүлэгүүд vs Эрдэнэтийн Уурхайчид, Завхан Brothers vs Алдар Танан Гарьд багууд өрсөлджээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр тоглолтууд суудлын 50 хувийн дүүргэлттэй байх бөгөөд тасалбарын үнэ 10-20 мянган төгрөг байна. Тоглолтыг Uni-Sport суваг 600, LookTv, Ddish 888 сувгаар шууд дамжуулан үзүүлж байгаа юм.