Өчигдөр /2021.12.19/ НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2021 оны арваннэгдүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 33,697,051 баримт хамрагдсан байна. Тохиролд:
- 20 сая төгрөгийн 1
- 3 сая төгрөгийн 3
- 1,5 сая төгрөгийн 33
- 500 мянган төгрөгийн 290
- 100 мянган төгрөгийн 3081
- 30 мянган төгрөгийн 30260 баримт тохиролд таарч азтан болжээ.