Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн мөнгийг нөхөн олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Жилийн эцсийн тэтгэвэр тэтгэмжийн олголтуудыг энэ сарын 13-наас эхлэн шилжүүлэг хийсэн. Нийт 2.4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган иргэдийн шилжүүлэг түр саатсан. Энэ нь тухайн дансны мэдээлэл “Монголбанкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой.

Банкны системийн цахимжилт хийж байгаатай холбогдуулан Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа. Ингэснээр цаашид “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно гэсэн үг. Гүйлгээ саатсан 54 мянган иргэний нөхөн олголт энэ сарын 22-нд хийнэ. Та дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудсанд засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргах хэрэгтэй.

ЭМЯ: Халдварын 204 тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: Халдварын 204 тохиолдол бүртгэгдэж, нас баралт бүртгэгдээгүй
 
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.