Өчигдөр манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй анхны айлчлал албан ёсоор эхэлсэн. Тэгвэл айлчлалын үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор сэлфидсэн нь олон нийтийн шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байна.
Олон нийт түүний эл үйлдэлд "Хоёр улсын төрийн дээд хэмжээний албан ёсны айлчлалын үед, ОХУ-н хүндэт харуул жагсаж хүндэтгэл үзүүлэн хүлээн авч буй агшинд төрийн түшээ хүн уулзалтын урд нь гараад сэлфидээд зогсох нь хэр зохимжтой вэ. Дипломат соёл гэдэг зүйл хаана байна" гэх мэт байр сууринаас хандаж байна.