Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сүхбат: Д.Өнөрболор гишүүн солонгост албан томилолт нэртэй өвөлжиж байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 43 секунд

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын талаар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбат өөрийн байр сууриа, цахим хуудсаараа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Монгол Улс тэр дундаа Сэлэнгэ аймагт маань Коронвирусын голомтолсон халдвар тархаад нэг сар хагасын нүүр үзлээ. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэчүүд маань бүхий л боломжит хувилбараар бүсээ чангалж, УОК болон АОК-ын шийдвэрийг ёсчлон биелүүлэхийг хичээсээр байна.
Гэвч цар тахалын хүнд хэцүү энэ цаг үед өөрийн үндсэн ажлаа орхин Солонгост албан томилолт нэртэйгээр өвөлжиж байгаа Д.Өнөрболор гишүүний үйлдэлийг эсэргүүцэж байна. 
Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангах буюу хууль тогтоох / УИХ-ын гишүүн хууль батлах/ юм.
Энэ удаагийн УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой - 2021 оны улсын төсөв, Засаг захиргааа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, - Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, - Нийгмийн даатгал болон Татварын алданги шимтгэлээс чөлөөлөх зэрэг чухал хуулиудыг баталж байна. Гэвч эдгээр чухал хуулиудыг батлах процесст Сэлэнгэ аймгаа төлөөлөн хууль батлалцах эрхэм гишүүн маань Солонгост байгаад харамсаж, мөн эсэргүүцэж байна. Цахимаар оролцож байгаа гэж өөрийгөө өмөөрөх байх..
Д.Өнөрболор гишүүнийг Солонгост " БНСУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалтад" оролцоод явж байх хооронд Сэлэнгийн бизнес эрхэлдэг, өдрийнхөө орлогоор амьдардаг эмэгтэйчүүд маань орлоггүй болж дамдуурлын ирмэгт байна.
Сэлэнгэчүүд бид сонгосон төрийн түшээгээ ажлаа хийхийг шаардах эрхтэй.
Иймд УИХ-ын эрхэм гишүүн Д.Өнөрболор та хууль тогтоогч гэдгээ ухамсарлаж, эх орондоо ирж үндсэн ажлаа хийхийг шаардаж байна.
Мөн онцгой дэглэм тогтоосон энэ цаг үед хүний нутгаас Монголчууд нь ирж чадахгүй хэдэн сараар хүлээж байхад эрхэм гишүүн та хэрхэн Солонгос явсан болон хэзээ яаж буцаж ирэх гэж буйгаа тайлбарлахыг шаардаж байна. Утааны улирал  эхлэнгүүт Солонгос явчдаг зуршилтай бол энэ 4 жил Сэлэнгэчүүдийг төлөөлж чадахгүй. Сэлэнгэ аймгийн иргэн, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбат" гэжээ 

Гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага иржээ
Гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага иржээ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.