Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Дубайн гэрээнд ч гэсэн олон сайн зүйл байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд

Ардчилсан намаас Үндэсний анхдугаар чуулган болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулганаар Ардчилсан нам эв нэгдлийг эрхэмлэж, эвлэлдэн нэгдэх, Ардчилсан намын бүлэг идэвхтэй ажиллаж хүчтэй сөрөг хүчин байх, иргэдтэйгээ хамтран ажиллах, шаардлагатай бол намын их хурлыг хуралдуулах зэргийг тусгасан гэдгийг онцоллоо.

Мэдээллийн үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан форум боллоо. Тус форум дээр эрх барьж байгаа хүмүүс хоёр үзүүртэй юм ярьсан. Нэгдүгээрт иргэд жагсаал цуглаан хийхийг болиулна гэж ярьсан.

Гэхдээ нэг юмыг шүд зуугаад заналхийлж хэлж байх юм. Иргэд улс төрийн зорилгоор жагсах юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү. Энийг хуулийнхан анхаараач гэнэ үү. Эрх баригчид, засаг төрийг шүүмжилсэн хүнийг айлгадаг, иргэдийг улс төржсөн гэдэг юм аа боль.

Өнөөдөр иргэдийг улс төржсөн гэж хэн нотлох юм. Ийм юм руу явж болохгүй. Бидний гаргасан санал санаачилгын үр дүнд УИХ-аас хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх санал гарлаа. УИХ-руу орж байгаа сэтгүүлчдээс бичиг нэхдэг байсан. Дахиж хэвлэл мэдээллийнхнээс илүү дутуу баримт бичиг шаардахгүй гэсэн байна.

АН сөрөг хүчнийхээ ажлыг сайн хийгээд явж байгаа. Цаашдаа ч гэсэн хүний эрхийн асуудал дээр иргэнийхээ эрхийг хамгаална.

Оюутолгойн асуудал дээр байр сууриа илэрхийлье. МУ-ын үндэсний аюулгүй байдлын бодлого бол хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хангах. Шинэ юмыг хөдөлгөх гэдэг амаргүй. Гуравдахь хөршийн хөрөнгө оруулалт гэдэг том алхам байсан. Дубайн гэрээнд ч гэсэн олон сайн зүйл байгаа. Бид нар тэрийг нь ярьдаггүй. Тэр үеийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал ямар байсныг хэн ч мэддэггүй. Гуравдахь хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжиж байна. Энэ бодлогыг хэн ч Ерөнхий сайд байхаас хамааарахгүй залгаад авах ёстой" гэв.

М.Тулгат: Монголд төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчид л сайхан амьдарч байна
М.Тулгат: Монголд төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчид л сайхан амьдарч байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.