Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Чухал асуудал бүрийг Ерөнхий сайд хариуцаад байх албагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэллээ.

Тэрбээр "Кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар хүн хуулийн этгээдэд зөвлөмж, шаардлагыг ТЕГ өгөх юм байна. Өөр хэн ч биш. Энэ бол бизнесийн нөхцөлд маш буруу уур амьсгал бий болгоно. Хэдэн хүн өөрийнхөө эрх мэдлийг нэмж авах гээд байдгаараа улайрах юм. Улс орон даяар бензиний асуудал чухал. Чухал учраас Ерөнхий сайд хариуцаад байх албагүй. Байгууллага бүр өөр өөрсдийн хариуцсан ажлаа төгс, төгөлдөр хийдэг байх хэрэгтэй. Энэ жишгээр явбал асуудал үүслээ гэхэд хариуцлага хүлээх хүн байхгүй болно. Энэ бүхний эцэст зөвлөлийн дарга, Ерөнхий сайд буруутай юм байна гэдэг амь амиа хоохойлсон тогтолцоо оруулж ирж байна.

Жишээ нь Замын-Үүдэд тээвэр ложистик нь хамгийн гол асуудал байхад өрөөл бусад руу бурууг чихээд яваад байна. Монгол Улсад ажил хийж байгаа байгууллага өөрөө хар толгойгоороо хариуцдаг тогтолцоо байх хэрэгтэй" гэв.

Д.Ганбат: 2.3 сая монголчуудын мэдээллийг Хаан банкнаас алдсан гэдгийг нотолсон уу
Д.Ганбат: 2.3 сая монголчуудын мэдээллийг Хаан банкнаас алдсан гэдгийг нотолсон уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд