Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: 2.3 сая монголчуудын мэдээллийг Хаан банкнаас алдсан гэдгийг нотолсон уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "2.3 сая монголчуудын мэдээлэл Хятадын хакеруудын зах зээл дээр зарагдаж байгаа гэх мэдээллийг төрийнхөн алдаагүй, Хаан банкнаас алдагдсан гэж нэг нь хэлж байсан. Тэр банкнаас алдагдсан гэдгээ нотолсон уу. Хувийн хэвшил энэхүү аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй юу" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Бид цахимын дөрвөн хуулийг баталснаараа Монголын мэдээлэл технологийн салбарт шинэ хуудас нээж байгаа юм. Энэ бол зөвхөн мэдээлэл технологийн хөгжлийн асуудал биш. Иргэн, ААН, төрийн байгууллага бүгдэд хамааралтай. Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа бол аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байгаа" гэв.

ЭМЯ: 285 хүнээс халдвар илэрсний тав нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна
ЭМЯ: 285 хүнээс халдвар илэрсний тав нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд