ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэр гаргаад байгаа билээ. Тэрбээр эхний тулаанаа хийхээр ОХУ-ын Москва хотноо очоод буй.
Тэгвэл манай тамирчин Э.Цэндбаатартай өнөөдөр тулалдах тамирчин Аслан Кабисов нь 61 кг хүртэл хөнгөн жинд боксын тулаан хийдэг. Мэргэжлийн рингэнд 7 удаа гарч, нэг ч ялагдал амсаагүй амжилттай яваа тамирчин юм.
Тамирчныг бокс сохирхогчид болон мэргэжлийн хүмүүс ирээдүйн дэлхийн аварга болох тамирчин хэмээн ярилцдаг аж. Хичээл зүтгэл, өөртөө итгэлтэй байдал нь түүний нэрийн хуудас юм байна.
Тус тамирчны хэлснээр "Бокс нь түүний амьдралын чухал хэсэг байсаар ирсэн" гэжээ. Аслан бага, балчир наснаасаа эхлэн бокст амьдралаа бүрэн зориулсан тамирчин аж.
Хоёр тамирчны гал авалцсан ширүүн тулаан өнөөдөр орой 21:00 цагт болно.