Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хорооны хуралдаан боллоо. Хуралдаанд төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, төсөв, татварын шинэчлэл хийх чиглэлээр нийслэлийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ орж мэдээлэл өгсөн аж.
Түр хорооны хурлаас Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг байгуулжээ. Ингэхдээ ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг томилсон байна.
Тус дэд ажлын хэсэг нь түгжрэлийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байхад шаардагдах хууль, эрх зүйн өөрчлөлтүүдэд анхаарал хандуулж ажиллах юм.