Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарыг гэм буруутай гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хурал 7 хоног үргэлжилж, дөнгөж сая шүүх шийдвэрээ гаргалаа. Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарыг гэм буруутайд тооцсон бол 3 шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Гэм буруутай шүүгдэгч нарт ял оноох хурал маргааш өглөө 10.00 цагаас эхэлнэ.

Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгажээ. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр билээ.

ОХУ-д газар хөдөлж, Дархан, Сэлэнгэд хүчтэй мэдрэгджээ
ОХУ-д газар хөдөлж, Дархан, Сэлэнгэд хүчтэй мэдрэгджээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.