Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гаргасан гомдлыг ҮХЦ 30 хоногийн дотор хуралдааны тов зарлаж шийдвэрлэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар өчигдөр /2021.12.13/ Үндсэн хуулийн цэцэд хандан "давхар дээл"-ийн асуудлаар гомдол гаргажээ. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд УИХ-д суудалтай дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр сонгогдох боломжтой юм. Гомдол гаргасан нэр бүхий гишүүд уг асуудлыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн цэцэд хандсан нь энэ юм.

Энэхүү асуудлыг ҮХЦ 30 хоногийн дотор хуралдаанд бэлтгээд, түүний дараа 7 хоногийн дотор хуралдааны товоо зарлах юм. Хэрэв нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг дахин 30 хоногоор сунгах боломжтой юм байна.

Б.Энхчимэг: Хүн худалдаалах 6 гэмт хэрэгт 8 хүүхэд хохирогчоор тогтоогдсон
Б.Энхчимэг: Хүн худалдаалах 6 гэмт хэрэгт 8 хүүхэд хохирогчоор тогтоогдсон
 
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
“Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авъя“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.