Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тусгаарлагдаж буй иргэд чанамалтай талх идэхгүй гээд эмчийн өөдөөс шидэж байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд


Коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлалт, ажиглалтад байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлан ажиглалтад аваад байна. 

Тусгаарлах байранд тусгаарлалт, ажиглалтанд буй иргэдээс ирж буй гомдол, санал их ирж байна. Тус иргэдээс ирж буй гомдлын агуулга нь хоол амтгүй байна, өрөө жижиг байна, дасгал хиймээр байна зэрэг гомдол их ирж байна. Чанамалтай талх идэхгүй гээд эмчийн өөдөөс шидэж байна, мөөгтэй хоол идэхгүй гээд уйлж байна, хоорондоо зодолдож байна. Үүнийгээ зогсоомоор байна.  Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас үүсээд буй энэ хүнд хэцүү цаг үед эмчээрээ хоол зөөлгөж идэж байгаа улс маш цөөн байна. Таван одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс цөөн байна. Иргэдээ тусгай үүргийн нислэгээр авчирж буй улс маш цөөн байна. Иймд энэ төрлийн асуудал гарахгүй байхыг тусгаарлах байранд байгаа иргэдээс хүсэж байна.

Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Ийм хүмүүс үйлчилж байхад иргэд авираа татах хэрэгтэй байна. Хэн нэгнийг уйлахаар нь, уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ ажил бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргаарай" гэв.

Дорнод аймгийн Матад суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Дорнод аймгийн Матад суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.