Коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан 7 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлалт, хяналт, тандалт, эмчилгээнд хамрагдаж байна. Иргэдээс баярласан талархсан үгтэй, Монголын төр засаг, эрүүл мэндийн байгууллагынхандаа баярлаж талархсан захидал олноор ирж байна.
Эмчлэгдэж буй халдвартай монгол болон франц иргэнд захианууд ирж байна.
"Сайхан сэтгэл гаргаж эх орондоо иргэдээ авчраад эдгээж, эрүүл мэндэд нь анхаарч байгаа төр засагтаа баярлалаа. Гадаадад байгаа гар мухардсан иргэдээ авчирч ах, дүүтэй нь ойртуулж, эх оронд нь авчирч байгаа нь төр засгийн гавьяа юм" гэж захидалд бичсэн байна.
Эмчлэгдэж байгаа иргэдэд хандан "Та нар халдвартай ирсэн ч цөөхөн монголчуудын нэг учраас та нар ирэх ёстой" гэсэн сайхан захидлууд ирж байна. Ингэж бие биендээ сэтгэлийн дэм өгч байна. Сэтгэлийн дэм гэдэг эмчилгээний хувьд бараг 50 хувь. Сайхан дэмжлэг авна гэдэг нь монгол хүний хувьд хувь заяа юм. Хэдхэн монголчууд бас их хувь заяатай шүү гэж хэлье.
Бие биенээ муулж ажил үйлсэд муугаар нөлөөлөхийн оронд намайг муулаач ээ гэж коронавирус сануулж байна" гэв.